
Тамирчин Х.Болдсүх Самсунг Тандерс багтай улирлын 816 сая төгрөгийн цалинтай, гурван жилийн гэрээ байгуулжээ.
Тухайн гэрээ аман хэлбэрт байсан бол энэ сарын 26-нд албан ёсоор гэрээгээ үзэглэж, улирлын 320 сая воны цалинтайгаар гурван жилийн гэрээ хийсэн байгуулсан байна. Цалингийн 64 сая вон нь урамшуулал хэлбэрээр олгох бол 256 сая вон нь үндсэн цалин болох юм. Өнгөрсөн улирлын жилийн 90 сая воны цалинтай харьцуулахад 255 хувиар нэмэгдсэн нь KBL-ийн түүхэнд томоохон амжилт болоод байна.
Анхны улиралдаа дебют хийснээс хойш ердөө зургаан жилийн дотор хэдэн зуун саяын цалин авсан анхны тоглогч болсон хэмээн түүний талаар БНСУ-ын хэвлэлийнхэн шуугиж байна.
Х.Болдсүх гэрээ хийсний дараа өөрийн цахим хуудаснаа “Өнөөдрөөс эхлэн сагсан бөмбөгийнхөө карьерийн аяллыг Сөүл хотын Samsung Thunders багтай хамт хийхээр боллоо. Улам хичээх болно. Дэмждэг хүмүүстээ баярлалаа” хэмээн нийтэлжээ.
Ийнхүү Х.Болдсүх нь Монгол улсаас төрөн гарсан, олон улсын лигт хамгийн өндөр дүнтэй гэрээ хийсэн тоглогч болж байна.