
Өнөөдөр болох үйл явдлын тойм
-УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд болно.
8:30 цагт: “Чухал ашигт малтмал, Монголын болон Глобал чиг хандлага” семинар МУИС-ийн хоёрдугаар байранд болно. Холбогдох утас: 99109141
9:30 цагт: “Өсвөр үеийнхний бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд” хэлэлцүүлэг Холидей Инн зочид буудалд болно. Холбогдох утас: 99136840
11:00 цагт: АХБ-наас 2025-2028 онд Монгол Улстай хамтран хэрэгжүүлэх Түншлэлийн стратегийг Шангри-Ла зочид буудалд танилцуулна.
11:00 цагт: “Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр”-ийг тохиолдуулан “Би чадна” бүтээлийн үзэсгэлэн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвд гарна. Холбогдох утас: 80011017
11:30 цагт: “Сэлбэ дэд төв”-ийн эхний ээлжийн 4400 айлын орон сууцны бүтээн байгуулалтын нээлт СБД-ийн 14-р хорооны Зургаан буудлын Оргил худалдааны төвийн зүүн талд болно. Холбогдох утас: 99901600
-Энхийг сахиулагчдын өдөр тохиож байна.
-Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, БНСУ-ын Засгийн газар хамтран “Аялал жуулчлалын сургалтын төв”-ийг нээнэ.
-“Дүрслэх урлагийн долоо хоног”-ийн хүрээнд “Нэгэн дээвэр дор” үзэсгэлэнг Г.Занабазарын музейд нээнэ.
-Хүүхдийн спортын VIII наадам үргэлжилж байна.
-Монголын мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын холбоо хамтран 6 дугаар сарыг дуустал Яармаг дахь “IC Park”-т 60 хоногийн турш ойжуулалт, цэцэрлэгжүүлэлтийн “Модлог гарден экспо” үзэсгэлэн худалдаа зохион байгуулна.
Орон нутагт:
-Архангай аймагт хөдөлмөр заслын олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.
-“Би эстрадын дуучин-2025” уралдаан энэ сарын 30-ныг дуустал Сэлэнгэ аймгийн Шаамар сумын соёлын төвд болно.
-Архангай аймгийн музейд “Байгалийг ойроос” түр үзэсгэлэн 7 дугаар сарын 28-ныг хүртэл гарч байна.