Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулсан “SheLeads” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа

Өнгөрсөн долоо хоногт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхээс Монгол-Оросын хамтарсан Ерөнхий боловсролын сургуулийн захирал асан Ж.Соронзонгийн нэхэмжлэлийг хэлэлцэж, дараах шийдвэр гаргажээ.
Шүүхийн шийдвэрт,
- Монгол-Оросын хамтарсан Ерөнхий боловсролын сургууль нь Ж.Соронзонг тус сургууль байгуулагдсаны 30 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулах, тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд буюу байнгын бус түр ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулсан учир цаашид үргэлжлүүлэн ажиллуулах үүрэг хүлээхгүй буюу Ж.Соронзонгийн ажилд эгүүлэн томилуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
- Харин түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний харилцан тохирсон хугацаа дуусгавар болсон байхад ажил олгогч нь үргэлжлүүлэн ажиллуулснаар хөдөлмөрийн гэрээ нь хуулийн дагуу анх байгуулсан хугацаагаар сунгагдсанд тооцогдох хууль зүйн үр дагавар үүсжээ. Гэтэл хөдөлмөрийн гэрээний сунгагдсан хугацаа нь дуусгавар болоогүй байхад “гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон” гэсэн үндэслэлээр ажил олгогч хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон нь Хөдөлмөрийн хуульд нийцээгүй байна.
- Ажил олгогч нь Ж.Соронзонтой хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан боловч уг хугацаа дуусгавар болоход гэрээг цуцлаагүй үргэлжлүүлэн ажиллуулж байсан, хөдөлмөрийн гэрээ анх байгуулсан хугацаагаар сунгагдан үргэлжилж байх явцад ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн хэм хэмжээнд нийцээгүй байна.
- Иймд ажлаас чөлөөлсөн хугацаанаас хөдөлмөрийн гэрээний сунгагдсан хугацааг дуусгавар болох хүртэлх хугацааны олговрыг тооцон Монгол-Оросын хамтарсан Ерөнхий боловсролын сургуулиас 24,644,497 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Соронзонд олгож, энэхүү олговорт ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож төлөхийг ажил олгогчид даалгаж шийдвэрлэжээ.