
Математикийн хичээлийн нээлттэй 1000 даалгаварт багш, эрдэмтэн судлаач нарын саналыг тусгахаар боллоо.
Боловсролын үнэлгээний төвөөс “Элсэлтийн шалгалт-2025”-ын математикийн хичээлийн нээлттэй даалгавруудыг нийтэлсэн.
Улмаар багш, эрдэмтэн судлаач нараас мянган бодлогыг хүүхдүүд цээжлэх бөгөөд энэ нь хүүхдүүдийн сэтгэн бодох чадварыг сулруулна хэмээх саналыг гаргасан учир Боловсролын үнэлгээний төв энэхүү саналыг элсэлтийн шалгалтын аргачлал дээр тусгахаар боллоо.
Ингэснээр “Элсэлтийн шалгалт-2025”-ын математикийн хичээлийн нээлттэй даалгаврууд хэвээр байх боловч шалгалтад зөвхөн даалгаврын өгөгдлийг ижил түвшинд өөрчилнө.
Даалгаврыг нээлттэй болгож буй нь эхний ээлжинд зөвхөн математикийн хичээл дээр хийгдэж эхэлсэн бөгөөд цаашид бусад хичээл дээр даалгаврыг нээлттэй болгох боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна.
Боловсролын үнэлгээний төв нь 2025 онд нээлттэй даалгаврын сангийн шинэчилсэн хувилбарыг нэвтрүүлж байна Энэхүү системийн давуу тал нь даалгавар боловсруулах ажил олон нийтэд нээлттэй болж, шаардлага хангасан тохиолдолд багш болон судлаачдаас даалгаврыг цаг хугацаа, орон зай хамаарахгүйгээр цахимаар хүлээн авах боломж нээгдэнэ. Шаардлага хангасан даалгавруудыг мэдээлэл дамжуулах технологийн шийдлийн дагуу сургалтын байгууллага болон сургуулийн удирдлагын системд нийлүүлнэ.
Эх сурвалж: Боловсролын үнэлгээний төв