
МАН-ын бага хурлын дараа МАН, АН, ХҮН-ын дарга нар гурван удаа уулзсан. АН Бага хурлын шийдвэрийг хүндэтгэлтэй хүлээж авна гэж АН-ын дарга Л.Гантөмөр мэдээллээ.
Тэрээр, “Ерөнхий сайд ямар шийдвэр гаргахаа сая Засгийн газрын хуралдаанаар танилцууллаа. Өргөдлөө өгөх эсвэл итгэл үзүүлэх гэсэн хоёр сонголт байна. Үүнийг УИХ-ын 126 гишүүн шийднэ.
Ерөнхий сайдад итгэл үзүүлэх, эсэх асуудлыг тэр өөрөө УИХ руу оруулна. Үүний хэлбэр ямар байх тухай өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар ярилаа.
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд манай намын найман сайд бүгд суусан. Дараагийн Засгийн газар эмхлэн байгуулагдах хүртэл АН Засгийн газрын ажлаа хийсээр байна. Бид намын Үндэсний бодлогын хорооны шийдвэрээр МАН-тай хамтарсан. Засгийн газраас гарахдаа ч намын дүрэмд заасны дагуу гарна. УИХ Ерөнхий сайдад итгэл үзүүлсэн ч АН Засгийн газраас гарна” гэв.