
Энэ сарын 25-ны өдөр 15-17 насны иргэд бүлэглэн бусдын амийг хөнөөсөн хэрэг нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт гарчээ.
Тодруулбал, Цагдаагийн байгууллагад тухайн өдрийн 12:40 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 27-р хороо, Дундголын …тоотод хүн зодуулсан байдалтай нас барсан байна гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн. Дуудлагын дагуу харьяа дүүргийн цагдаагийн газраас бүрэлдэхүүн гарч хэргийн газарт шуурхай очиж ажиллажээ. Урьдчилсан байдлаар уг хэрэгт 15-17 насны 3 иргэнийг холбогдуулан шалгаж байгаа. Шүүх шинжилгээний тогтоолд үндэслэн иргэний нас барсан шалтгааныг тодорхойлно. Шинжилгээ хийж байна. Шалгалтын явцад амь хохирогчийн биед шарх үүссэн байсан. Энэ нь амь хохирох шалтгаан мөн эсэх нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр тодорхой болно гэж ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч С.Баярбилэг мэдээллээ.