БНСУ-ын Төв банк бодлогын хүүгээ 0.25 хувиар бууруулав

Солонгосын ахмад жүжигчин Чой Жун Вүү энэ сарын 27-ны өдөр таалал төгсжээ. Өдгөө 68 настай түүний үхлийн шалтгаан тодорхой биш байна.
Тэрээр 1975 оноос кино урлагийн салбарт хүчин зүтгэсэн бөгөөд тайзны жүжигчин, дуу оруулагчаар ажиллаж байжээ. Карьерынхаа туршид тэр 30 гаруй бүрэн хэмжээний уран сайхны кино, 60 шахам олон ангит кинонд гол болон туслах дүрүүдийг бүтээж байсан юм. Түүний дүрээ мөнхөлсөн бүтээлүүдээс дурдвал “Гайхамшигт өв”, “Миний охин Соён”, “Эзний нар”, “Танихгүй эмч”, “Цэнхэр тэнгисийн домог”, “Бүх төрлийн бэрүүд”, “Зүүдэнд хууртагдсан” зэргийг нэрлэж болно.
Жүжигчин Чой Жун Вүүг оршуулах ёслол энэ сарын 29-ний өглөө болохоор товлогджээ.