
ЕБС-ийн зургаан настны эрт илрүүлгийн үзлэгт нийслэлийн 40 мянга гаруй хүүхдийн 90 хувь нь хамрагджээ.
Илрүүлгийн дүнгээр зүрхний цахилгаан бичлэгийн өөрчлөлт 21.3 хувь, шүдний цоорол 79.3 хувь, харааны өөрчлөлт 20.4 хувьд тус тус илэрсэн юм.
Засгийн газраас хэрэгжүүлж буй ЕБС-ийн 1 дүгээр ангийн суралцагчдад хийж буй зүрх, нүд, шүдний эмгэгийн эрт илрүүлгийн үзлэгийг нийслэлд өнгөрсөн оны 10 дугаар сараас, орон нутгийн эрт илрүүлгийг энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн зохион байгуулж байна.
Дараагийн шатны оношилгоо, эмчилгээний явц 16-71 хувьтай байна. Орон нутгийн хэмжээнд 38 мянга гаруй хүүхдийн 84 хувь нь хамрагдсан бөгөөд 71 хувьд шүдний цоорол илэрч, 61.3 хувь нь эмчлүүлсэн. Харааны илрүүлэгт 55.5 хувь хамрагдсанаас харааны өөрчлөлт 15 хувьд тус тус илэрчээ.