Явган хүний замыг шинэчлэхдээ ил кабелуудыг хонгилын системээр далдалж шийднэ

2025 онд батлан хамгаалах салбарын хэмжээнд 60 авто машинаар техник хангалтын парк шинэчлэл хийж, өнөөдөр буюу 2025 оны тавдугаар сарын 27-ний өдөр яамны харьяа байгууллага болон цэргийн ангийн төлөөлөлд “Suzuki Jimni- маркийн 18 автомашин гардууллаа.
Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд техникийн парк шинэчлэл огт хийгдээгүй салбарын техник хангалтыг ийнхүү нийт 60 автомашинаар шинэчилсэн байна.
Өнгөрсөн гуравдугаар сард энхийг сахиулагчдынхаа техник хэрэгслийг 22 автомашинаар шинэчилсэн. Өчигдөр /2025.05.26/ Ниссан Навара маркийн 20 авто машин цэргийн ангийн төлөөлөлд гардуулсан билээ.