Явган хүний замыг шинэчлэхдээ ил кабелуудыг хонгилын системээр далдалж шийднэ

Пакистаныг зорин яваа унадаг дугуйтай аялагч Монголыг дайран өнгөрчээ. Тэрээр энэ сарын 26-нд Хөвсгөл аймагт түр амсхийх үедээ унадаг дугуйгаа хулгайд алдсан байна.
Дугуйн дээр үүргэвчинд нь түүний паспорт, майхан гэх мэт эд зүйлс нь байсан бөгөөд “Миний бүх зүйлийг хулгайлчихлаа” гэх тайлбартайгаар цахим хуудсандаа бичлэг нийтэлжээ.
Улмаар Хөвсгөл аймаг дахь цагдаагийн газарт хандсанаар унадаг дугуйг хулгайлсан этгээдийг камерын тусламжтайгаар олж илрүүлэн аялагчид эд зүйлийг нь хүлээлгэн өгсөн байна.
Аялагч Caleb Heine “Орон нутгийн цагдаа нарын гайхалтай мөрдлөгийн ачаар тэд миний дугуйг олж чадлаа” гэжээ.