Францын тэргүүн хатагтай нөхрөө алгадсан уу?

Английн Ливерпуль хотод 53 настай эр Liverpool клубийн Английн Премьер лигийн аварга болсон баярыг тэмдэглэхээр гудамжинд цугласан иргэдийг машинаараа дайрсны улмаас 27 хүн эмнэлэгт хүргэгдэж, 20 хүнд хэргийн газар дээр эмнэлгийн тусламж үзүүлжээ.
Сэжигтэн уг хэргийг үйлдэх болсон шалтгаан тодорхойгүй байгаа ч цагдаа нар уг хэргийг алан хядах ажиллагаа биш гэж үзэж байгаа аж.
Liverpool клуб Английн Премьер лигийн аварга болсонтой холбогдуулан уламжлал ёсоор тус клубийн тоглогчид дээвэргүй автобус хөлөглөн Ливерпуль хотыг тойрч, хөгжөөн дэмжигчидтэйгээ баяраа тэмдэглэх үеэр уг хэрэг явдал гарсан ба Liverpool FC багийн тоглогчдыг харахаар хотын гудамжинд олон зуун мянган хүн цугласан байжээ.