Танилц: Маргааш цахилгаан хязгаарлах байршлууд

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Ерөө суманд хоёр, Хэнтий аймгийн Батширээт суманд нэг буюу нийт гурван ойн түймрийг унтраахаар ажиллаж байна. Тодруулбал:
- Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин II баг “Хан-Хэнтий” тусгай хамгаалалт бүхий нутаг дэвсгэр “Хэрийн гол” гэдэг газар энэ сарын 21-нд гарсан ойн түймрийг унтраахаар Онцгой байдлын байгууллага, сум, орон нутгийн мэргэжлийн ангийн 189 хүн, техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.
- Хэнтий аймгийн Батширээт сумын Онон баг “Бодончийн даваа” гэдэг газар өнөөдөр /2025.05.26/ гарсан ойн түймрийн голомтод ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын алба хаагчдыг нисдэг тэргээр хүргэж, унтраах ажиллагааг зохион байгуулж байна.
- Сэлэнгэ аймгийн Ерөө сум Буурагчин II баг “Буурлын даваа” гэдэг газар өнөөдөр /2025.05.26/ 10:25 цагт гарсан түймрийг нисдэг тэргээр тандалт хийж, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид унтраахаар ажиллаж байна.