Урсгал сөрсөн жолоочийг 50 мянган төгрөгөөр торгож, жолоодох эрхийг хасжээ

Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хороо, Сүхбаатар дүүргийн 15, 17 дугаар хорооны нутаг дэвсгэр, Шадивлан зуслангийн авто замаас Дамбадаржаа хүртэлх авто замыг шинэчилж байгаа.
Засварын хүрээнд Дөт хүнсний дэлгүүрийн урд талаас 58 дугаар сургууль хүртэлх хоёр километр замын хөдөлгөөнийг энэ сарын 21-нд хааж, суурийн бүтээцийг хүчитгэх, асфальт бетон хучилт хийнэ гэж НЗХГ-аас мэдээлж байв.
Уг замын хөдөлгөөнийг нээжээ.
Түүнчлэн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Эрдэнэтолгойн уулзвараас Шархадны эцэс хүртэлх авто замыг шинэчилж, хөдөлгөөнийг нээсэн байна.