
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин цаг үеийн асуудлаар мэдээллээ.
Тэрээр, “42 суудалтай АН-ыг хамтарсан засгаас гаргана гэдэг шийдвэр гаргачихсан. УИХ-аар Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцэх нь тодорхой. Эхлээд МАН-аас гаргасан албан ёсны шийдвэрийг ярих хэрэгтэй юм. Бага хурлаар гаргасан шийдвэр ямар логик, үндэслэлтэйг нь мэдэхгүй байна. УИХ дээр Ерөнхий сайд өөрөө санал оруулж ирэх байх. АН тэрийг нь хүлээж байна. Ажил хийе гэвэл хамтарч ажиллаж болно. Үгүй бол бид сөрөг хүчний байр суурь дээр хатуу зогсож чадна.
Бид бууж байгаа Ерөнхий сайдын өмнөөс таамаглаж ярих боломжгүй. Манай намын 42 гишүүн цул байх ёстой. Тэд төрөө самарч байгаа бол тэдний л асуудал. Хүнээс хамааралгүй тогтолцоо угаасаа бий болж чадаагүй. Монгол Улс гурван даргын улс болсон. УИХ-ын танхим дотроос Ерөнхий сайдыг буулгах санаачилга гарсан шүү дээ. Хуулийн төсөл өргөн барих тов хүлээж байна. Хуулийн төсөл бэлэн болсон. Хөөгдөж гарчхаад, зомби амилуулж байгаа юм шиг Ерөнхий сайдын үлдэх асуудлыг дэмжихгүй” гэлээ.