
Цахим мөрийтэй тоглоом тоглох, зохион байгуулах, сурталчлах, ивээн тэтгэх зэрэг үйл ажиллагааг бүхэлд нь хориглож байгаа талаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал мэдээллээ.
Тэрээр, “Монгол Улс технологийн хувьд бэлэн байдлаа хангах хэрэгтэй байна. Өнөөдрийн байдлаар хууль хяналт болон банк санхүүгийн байгууллагууд мөрийтэй тоглоомд хязгаарлалт хийх бололцоо бүрдлээ. Ингэснээр иргэдийн мөрийтэй тоглоом тоглох үзүүлэлт 60 хувиар буурна. Технологийн хувьд бүрэн байдал хангуулбал VPN ашиглаж, хууль бус аргаар тоглох оролдлого хийсэн бол түүнийг илрүүлэх, илрүүлсэн бол Зөрчлийн тухай хуулиар хуулийн хариуцлага тооцуулна. Цаашид морин тойруулга, сугалаа, төлбөрт таавар эсвэл спорт дээр зөвшөөрөл олгоно гэвэл бие даасан хуультай болгоно” гэв.