Аж ахуйн нэгжүүдийг харилцан ашигтай хамтран ажиллахыг уриаллаа

Баянгол дүүргийн 11, 22, 23, 34 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Өргөө” кино театрын хойд уулзвараас Зурагтын зам хүртэлх 1.6 км урт авто замын засвар, шинэчлэлтийг эхлүүлжээ.
Уг авто замын нэгдүгээр хэсгийн ажил болох 620 метр авто замыг хааж, шинэчилнэ.
Тодруулбал, “Өргөө” кино театрын хойд уулзвараас Зурагтын зам хүртэлх замыг энэ сарын 27-ны оройн 22:00 цагаас хааж, 29-ний өглөөний 06:00 цагт нээнэ. Зам хаах хугацаанд авто замын зорчих хэсгийн тэгшилгээний үе, асфальт бетон хучилт, тэмдэглэгээний ажлыг хийнэ. Иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу гэж НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС мэдээлэв.