
Өнөөдөр болох үйл явдлын тойм
-УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
-“Алдарт эх”-ийн одонг гардуулах ёслол Төрийн ордонд болно.
10:00 цагт: Монгол Улсад Нисэх хүчин үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн баярын хурал Корпорейд зочид буудалд болно.
10:30 цагт: “Дэлхийн уран гулгалтын одод Монголд” шоуны алдартнууд ирнэ. Холбогдох утас: 91399149
11:00 цагт: НИТХ-ын ээлжит бус VI хуралдаан Яармаг дахь Хангардид болно.
13:00 цагт: УДБЭТ, Австрийн удирдаач, төгөлдөр хуурч Маттиас Флецыбергертэй хамтран зохиож буй “Сонгодог үдэш” тоглолтын талаар УДБЭТ-д мэдээлэл өгнө. Холбогдох утас:99024933
13:00 цагт: Зураач, судлаач, эсгий ширмэлч Д.Тангадын “Соёлын судалгаа, уран зураг, уламжлалт ширмэл зураг” үзэсгэлэнгийн нээлт Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд болно.
16:00 цагт: “Артвийк-2025” дүрслэх урлагийн долоо хоногийн нээлт болно.
-НҮБ-аас Залуучуудын нөхцөл байдлын шинжилгээний тайланг танилцуулна.
-“Амьд ертөнцийн спектр” сэдэвт биологийн тусгай үзэсгэлэн Чингис хаан Үндэсний музейд 6 дугаар сарын 1-нийг хүртэл үргэлжилж байна.
-Монголын мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын холбоо хамтран 6 дугаар сарыг дуустал Яармаг дахь “IC Park”-т 60 хоногийн турш ойжуулалт, цэцэрлэгжүүлэлтийн “Модлог гарден экспо” үзэсгэлэн худалдаа зохион байгуулна.
Орон нутагт:
-Сүхбаатар аймгийн Уулбуян сумын харьяат, Монгол Улсын ардын жүжигчин, хэл шинжлэлийн ухааны доктор, профессор, уртын дуучин Ш.Чимэдцэеэгийн нэрэмжит “Дарьганга” уртын дууны олон улсын наадам Баруун-Урт суманд болно.
-Архангай аймгийн музейд “Байгалийг ойроос” түр үзэсгэлэн 7 дугаар сарын 28-ныг хүртэл гарч байна.
Хилийн чанадад:
-Австрали улсын Сидней хотод хоёр дахь жилдээ “Made in Mongolia -2025” экспо үзэсгэлэн худалдааг зохион байгуулна.
-Чехийн Үндэсний музейд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэн 6 дугаар сарын 22-ныг хүртэл гарч байна.