
Сүүлийн 24 цагийн дотор Улсын хэмжээнд найман цэгт гал түймэр бүртгэгдсэн бол Сэлэнгэ аймгийн Ерөө суманд ой хээрийн түймэр нэг бүртгэгджээ.
Гал түймэр
Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хороонд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 05.21-ний өдрийн 13:19 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 74 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 3х2 метрийн хэмжээтэй хог шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.21-ний өдрийн 13:41 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход түрээслэгч иргэн Г-гийн 12х13 метрийн хэмжээтэй байшингийн баруун хойд хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.21-ний өдрийн 15:43 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 41 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-гийн 8 ханатай гэр шатаж байсныг ажиллаж унтраасан.
Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 05.21-ний өдрийн 18:12 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн 3х3 метрийн хэмжээтэй амбаарын дээвэр хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Увс аймгийн Давст сумын Торхилог багийн “Боом” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 160 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 37 км-т/ шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 05.21-ний өдрийн 20:56 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Давст сум дахь эрэн хайх, аврах бүлэг, Хилийн цэргийн 0245, 0246 дугаар салбарын алба хаагчид, Давст сумын Мэргэжлийн ангийнхан очиход 0.5 га талбайд шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.
Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд агуулахын дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.22-ны өдрийн 01:00 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход 5х5 метрийн хэмжээтэй агуулахын дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багт сэндвичин барилга шатаж байна гэсэн дуудлагыг 05.22-ны өдрийн 01:12 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 22 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн О-гийн 21х9 метрийн хэмжээтэй барилгын дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Ганзам багт Тус аймгийн Онцгой байдлын газрын 36 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн П-гийн 6х9 метрийн хэмжээтэй байшин, 5х8 метрийн хэмжээтэй өргөтгөлийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Ой, хээрийн түймэр:
Ойн түймэр: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн “Хан-Хэнтий” тусгай хамгаалалт бүхий нутаг дэвсгэр “Хэрийн гол” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 310 км-т, Ерөө сумаас зүүн урд зүгт 265 км-т, Мандал сумаас зүүн хойд зүгт 120 км орчим-д/ firms.modaps.eosdis.nasa.gov, ICC.mn сайтад 05.21-ний өдрийн 15:04 цагт ойн гал түймрийн цэг илэрсэн. Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь ОБХ-ын даргаар ахлуулсан 19 дүгээр анги, Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбар, 36 дугаар ангийн алба хаагчид гал түймрийг унтраахаар ажиллаж байна.