
МАН-ын бага хурлын гаднаас Өрөг.мн шууд дамжууллаа. Энэ үеэр МАН-ын бага хурлын гишүүн Д.Тэрбишдагва байр сууриа хэллээ.
Тэрээр, “Монголын ард түмэн 2024 оны сонгуулиар МАН олонх болоод засагла, бусад нь сөрөг хүчнээ хийж, засаж сайжруулж ажиллах ёстой гэдэг байр суурийг илэрхийлсэн. Энэ бол хувь хүний бодол биш. Хууль ярьж байна. Манай нөхөд яриад байна билээ. Дэлхийн жишиг гэж. Германы жишиг гэж их ярьж байгаа. Би Германыг арай дэндүү судалсан. Германд хамтарч засагладаг жишиг байхгүй. Олонх болоогүй тохиолдолд хамтардаг болохоос биш, болсон тохиолдолд хамтарч байсан түүх байхгүй. Хэрвээ хамтарсан намууд засгаас гарчих юм бол ажил явахгүй юм шиг зүйл ярьж байна. Намууд монголын язгуур эрх ашгийн төлөө ажиллах ёстой болохоос биш, хамтрахаараа сайхан ажиллаж, хамтрахгүй бол ажил хийлгэхгүй гэж ярьж болдог юм уу” гэлээ.