
Боловсролын сайд П.Наранбаяр мэдээлэл өгч байна.
Тэрээр, “14 мега төслийн тав нь хэрэгжээд эхэлсэн байна. Монгол Улс бол уул уурхайн салбараа түшиглэж, эдийн засгаа солонгоруулах, мэдлэгийн эдийн засаг руу шилжих бодлоготой улс шүү дээ. Энэ утгаар Ганцмод-Гашуунсухайтыг холбосон төмөр замын бүтээн байгуулалтын нээлт хийсэн нь маш том алхам. Энэ холболтыг хөдөлгөсөн нь цаашдаа эдийн засгийн өсөлтийг хангана гэсэн үг. Өнөөдрийн байдлаар нүүрс үнийн уналтад орсон. Гэхдээ энэ бол цаг хугацааны асуудал. Нүүрсний хэрэглээ бол буурахгүй гэж харж байна. Бид жилдээ 30 сая тонн нүүрсийг ганцхан боомтоор гаргах чадалтай болж байна шүү дээ. Төмөр зам ашиглалтад орсноор тээвэрлэлт дөрөв дахин хямдарна. Энэ бол Монгол Улсын үндэсний эрх ашигт нийцсэн явдал” гэлээ.