Жастин Бибер их хэмжээний өрөнд орсон учир дуунуудаа заржээ

Мексикийн сошиал од 23 настай Валериа Маркесыг ТикТок шууд дамжуулалтын үеэр буудаж хөнөөжээ.
Тодруулбал, мягмар гарагт Запопан хотын гоо сайхны салонд шууд дамжуулалтаа явуулж байсан хохирогчийг нэгэн эрэгтэй орж ирээд буудсан байна. ТикТокийн шууд дамжуулалтын бичлэгт “Сайн уу, Вале?” гэж хохирогчтой мэндэлж буй дуу хоолой үлджээ. Инстаграм болон ТикТок хуудсандаа 200 мянга гаруй дагагчтай Маркес өмнөх шууд дамжуулалтаараа хэн нэгэн “үнэтэй бэлэг” өгөхөөр өөрийг нь сураглаж салонд ирсэн тухай ярьж байжээ.
Түүний аллагад эмэгтэйчүүдийг хүйсээр ялгаварлан хүчирхийлэх төрлийн хэрэг үүсгэн шалгаж байгаагаа Мексикийн Халиско мужийн прокурорын газар өчигдөр мэдээлсэн байна.
Эх сурвалж: Reuters