Зайсангийн зүүн гүүрийг шинээр барих ажлын явц 85 хувьтай байна

МАН-ын бага хуралтай холбоотой УИХ-ын гишүүн Б.Баярбаатар мэдээллээ.
Тэрээр, “МАН-ын бага хурал жилд нэгээс доошгүй удаа хуралдах ёстой. Энэ удаа зургаадугаар хурлаа хуралдуулахаар зарлаж байгаа. Хэлэлцэх асуудал тодорхой. Гүйцэтгэх засаглалын тэргүүнтэй холбоотой асуудлаар хуралдана. Дээр нь хамтарсан засгийн асуудлаар ярих ёстой. МАН бол энхэл донхол бүх цаг үед асуудлаа шийдэж, дотооддоо ярилцаж, зөв шийдвэрүүдийг гаргасаар ирсэн. Тиймээс олуулаа хэлэлцэж асуудлаа шийдэх нь зөв гэж үзэж байгаа.
Бага хурал гэдэг бол төлөөллийн байгууллага. Бага хурлын хүрээ бол сонгуульд дэвшүүлэх, мөрийн хөтөлбөр батлах, эвсэх зэргээр чиглэл өгдөг байгууллага. Улс эрх оронд тулгамдаад буй асуудлыг хэлэлцэх эрх зүйн орчин бий” гэв.