Зайсангийн зүүн гүүрийг шинээр барих ажлын явц 85 хувьтай байна

Хөгжлийн бэрхшээлтэй 111 мянган иргэний эрхийг хангаж ажиллахын тулд төрийн ажил тогтвортой байх ёстой талаар УИХ-ын гишүүн Ж.Баясгалан хэллээ.
Тэрээр, “Би бол хөгжлийн бэрхшээлтэй 111 мянган иргэний төлөөлөл. Төр өөрөө дүлий байна. Өнөөдөр УИХ-д орж ирснээрээ асрах үйлчилгээний эрх зүйн орчныг сайжруулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэний тухай хууль, хүртээмжийн тухай хуулийн ажлын хэсэгт орж ажиллаж байгаа. Ажлуудын явц сайн байгаа. Тийм учраас төрийн ажил тогтвортой байгаасай гэж хүсэж байна.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэний дийлэнх нь гэр хороололд амьдарч байгаа. Үүнийг шийдэх хүрээнд Барилга хот байгуулалтын яам, Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамтай хамтарч ажиллаж байгаа” гэв.