Хүүхэд хүчирхийлсэн цагдаа нарыг 12 жил хорих ялаар шийтгэжээ

“Телеграм” аппликейшн ашиглан бусад руу мөнгө шилжүүлж, залилуулсан иргэн сэтгэл санааны хямралд орж, улмаар амиа хорлох үйлдэл хийсэн талаарх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Энэ сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Б нь “Телеграм” аппликейшн ашиглаж байх явцдаа даалгавар биелүүлж, мөнгөө өсгөж аваарай гэх зар мэдээллийн дагуу холбогдож, бусдад эд хөрөнгөө шилжүүлж, залилуулсны улмаас олон тооны эм уусан байна гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Он гарснаас хойш уг аппликейшнаар дамжуулан эд хөрөнгөө залилуулсны улмаас иргэдэд нийт 7.3 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Иймд иргэдийг энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохгүй байхыг сэрэмжлүүлж байна.