
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхээс, Монгол Оросын хамтарсан III сургуулийн захирал асан Ж.Соронзонд ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 24 сая төгрөгийг олгох шийдвэрийг гаргажээ.
Тодруулбал, түүнийг III сургуулийн захирлын албан тушаалаас чөлөөлсний дараа, захирлын түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон Б.Болор Захиргаа, аж ахуйн хэлтсийн менежерээр томилсон байдаг. Гэсэн ч тэр нөхөр Н.Лүндэндорж, дүү Ж.Содбилэг нартаа давуу байдал олгосон, 3.3 тэрбум төгрөгийн асуудалд холбогдсон гэх асуудлаар ажлаас чөлөөлөгдсөн юм. Ж.Соронзон менежерийн албан тушаалдаа буцаж томилогдохын тулд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүх хурал өчигдөр болж, албан тушаалдаа томилогдох нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлээгүй байна.