14 мянган ахмад урт хугацааны тусламж, үйлчилгээ нэвтрүүлэх төсөлд оролцжээ

Ерөнхий сайд бага хурлын үеэр өөрийнхөө болон гэр бүлийн асуудлаа ярих гэж байгаа бол хуралдах шаардлагагүй гэсэн байр суурийг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр илэрхийллээ. Тэрээр Ерөнхий сайд өөрөө шийдвэр гаргах боломжтой асуудалдаа намын гишүүдийг татаж оруулж болохгүй гэдгийг онцолсон юм. Ингэхдээ бид хамт хариуцлага хүлээхгүй гэв.
Энэ талаар ярихдаа, “Улс төрчийн үг үйлдэлд ёс зүйн хариуцлага нэхэх, шаардах эрх иргэдэд нээлттэй. Намын дарга бага хурал хуралдуудахаар ярьсан. Хэрвээ хурал дээр өөрийнхөө гэр бүл, үр хүүхэдтэй нь холбоотой үүссэн асуудлыг ярих бол зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлсэн. Сайд ийм удаан байр суурь илэрхийлэхгүй байж болохгүй. Ордноор дүүрэн хошин шог болж байна” гэсэн юм