О.Цогтгэрэл: Анхнаасаа хамтарсан Засгийн газар байгуулахыг хууль бус гэж үзсэн

“Огцрох амархан” жагсаалын өргөтгөсөн шаардлагыг УИХ-ын бүх гишүүд рүү биетээр илгээхээр бэлдэж дуусжээ.
Өргөтгөсөн шаардлагад, Монгол Улсын Үндсэн Хуульд зааснаар Улсын Их Хурлын гишүүн та ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлагч билээ. Иймд иргэдийн итгэлийг хүлээж, бидний дуу хоолой болохоор сонгогдсон эрхэм гишүүн та жагсагчдын шаардлагыг хүндэтгэж,
- Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийн хүсэлтээр огцрох санаачилга үл гаргах тохиолдолд Үндсэн хуулийн 43.1-т заасан эрх хэмжээг хэрэгжүүлж, Улсын Их Хурлын гишүүдийн Ерөнхий сайдыг огцруулах албан саналд нэгдэж гарын үсгээ зурах
- Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулсны дараа шинээр байгуулагдах Засгийн Газрыг эвслийн Засгийн Газар байгуулахыг тууштай эсэргүүцэж, парламент дахь олон ургалч байдлыг дэмжсэн иргэдийн улс төрийн намуудад хүлээлгэсэн захиалгыг биелүүлэх
- Албан тушаалтны бус тогтолцооны тогтвортой байдлыг дэмжиж, Үндсэн Хуульд өөрчлөлт оруулахгүй байхыг тус бүр шаардаж байна гэжээ.
УИХ гишүүдэд илгээсэн шаардлагын албан бичиг
Жагсаалын өргөтгөсөн шаардлага