УИХ-ын гишүүн Д.Ганбат “Огцрох амархан” жагсаалд нэгдэв

Хамгийн сайн халамж хөдөлмөр эрхлэлт уриатай Говийн бүсэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цогц арга хэмжээг 2025 оны тавдугаар сарын 15-16-ны өдөр Дундговь аймагт амжилттай зохион байгууллаа.
Арга хэмжээний хүрээнд орон нутгийн ажил олгогчид, төрийн албан хаагчдад хөгжлийн бэрхшээлтэй хүний хууль, эрхзүйн мэдлэг олгох, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын гишүүдийг чадавхжуулах, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах салбар зөвлөлийн тайлангийн сонсгол, Ability expo зэрэг цогц арга хэмжээг үр дүнтэй зохион байгууллаа.

Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төв, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн баг ажиллаж, 183 хөгжлийн бэрхшээлтэй хүнд үзлэг, оношилгоо хийж, зөвлөгөө өглөө.
Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бизнесийг дэмжих үзэсгэлэн худалдааг зохион байгуулж, 40 гаруй аж ахуй нэгжийн 4,500,000 гаруй төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг борлууллаа.
Аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөлтэй уулзалт хийж, санал хүсэлтийг хүлээн авч, асуусан асуултад хариулт өглөө.
Цогц арга хэмжээнд говийн бүсийн Дундговь, Дорноговь, Өмнөговь, Говьсүмбэр аймгийн гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар, төрийн бус байгууллага, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл 350 гаруй хүн оролцов.
Арга хэмжээг дэмжин ажилласан УИХ-ын гишүүн Ж.Баясгалан, Дундговь аймгийн Засаг даргын тамгын газар, Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газар, Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газар, Говьсүмбэр аймгийн Засаг даргын тамгын газар, харьяа агентлагийн удирдлага, албан хаагчид, төр захиргааны төв байгууллагын ажилтан, албан хаагчид та бүхэндээ талархал илэрхийлье.

