УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжлээ

Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд Ерөнхий сайдтай холбоотой цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.
Тэрээр, “Улс төрчид бүгдээрээ орлогоо нотлуулъя. Би ч бас нотолно. Үүсээд буй асуудалд ингэж цэг тавья. Орлогоо нотолж чадахгүй байгаа хүмүүс нь мөнгөө улсад тушаа. Нотолж чадаж байгаа нь эргэлзээ тээнэгэлзээгүйгээр цааш явах нь зүйтэй гэсэн байр суурьтай байна.
Засгийн газрын тогтворгүй байдал хөрөнгө оруулалтуудыг үргээх вий гэсэн зовнил байна. Ерөнхий сайд байр сууриа илэрхийлсэн байсан. Сэтэрхий зүү хулгайлсан байвал хариуцлагаа хүлээнэ гэсэн. Үүнтэй холбоотойгоор бусад хууль хяналтын байгууллага, ерөнхий прокурор, АТГ-ын дарга, ерөнхий шүүгч, шүүгч нар нотолж байж ардчиллаа бэхжүүлнэ” гэв.