Орчлон хорооллын зүүн талын хашааг буулгаж, явган хүний зам барилаа

БОУАӨ-ийн сайд С.Одонтуяа Ерөнхий сайдын асуудалд байр суурь илэрхийлэхгүй гэдгээ хэллээ.
Тэрээр, “Би Засгийн газрын гишүүн. Ерөнхий сайдыг огцруулах саналд гарын үсэг зурахгүй. Бүх асуудлыг мэдэж, харж байгаа. Холбогдох байгууллагууд нь шалгалтаа хийх байх. Л.Оюун-Эрдэнэ сайд шалгуулна гэсэн. Хууль бус хөрөнгөтэй гэдгийг нь хэн ч нотлоогүй” гэсэн.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах саналд таван гишүүн гарын үсэг зураад байна. Хэрэв 32 гишүүн гарын үсгээ зурвал УИХ-аар асуудлыг хэлэлцэх боломжтой юм.