Орчлон хорооллын зүүн талын хашааг буулгаж, явган хүний зам барилаа

Ерөнхий сайдын хөрөнгө орлогыг шалгаж, хууль бус гэдэг нь батлагдвал хариуцлага тооцох боломжтой талаар ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл хэллээ.
Тэрээр Ерөнхий сайдтай холбоотой асуудлаар дараах байр суурийг илэрхийлэв. Ингэхдээ, “Бидэнд сонгогчдод өгсөн амлалт гэж бий. 2028 он хүртэл хийх ажлынхаа төлөвлөгөөг УИХ-аар батлуулан ажиллаж байна. АН-ын Үндэсний бодлогын хороо, бүлгийн шийдвэр гарсан. Хууль бус хөрөнгийг хураах хуулийн төслөө батлуулмаар байна.
Миний хувьд Ерөнхий сайдын мэдэгдлийг үзсэн. Улс төрийн өрнөлийн цаана байгаа хэсэг бүлэг байна. Хөрөнгө орлогоо шалгуулах шаардлагатай нь би санал нийлнэ. Хууль бусаар хөрөнгөжсөн бол хариуцлага үүрэх ёстой” гэв.