ЦЕГ: худалдагчийн биед халдсан этгээдийг шүүхийн зөвшөөрөлтэй баривчлах саналаа хүргүүлсэн

Өнөөдөр буюу тавдугаар сарын 17-ны бямба гаригт Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнд 11:00–18:00 цагийн хооронд “Европын өдөрлөг” болж байна. Тус Европын өдөрлөгт хүрэлцэн ирснээр:
- Европын улс орнуудын өвөрмөц соёлтой танилцан, амттан хоол ундаа амтлах,
- 70 гаруй асарт Европын Холбоо болон тус Холбооны гишүүн орнуудын ЭСЯ, соёл боловсролын байгууллагууд, бизнес эрхлэгчид, Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжиж буй хөгжлийн төсөл хөтөлбөрүүдийн үйл ажиллагаа үр дүнтэй танилцаж,
- Европт суралцах, тэтгэлэгт хамрагдах боломжуудын тухай мэдээлэл авч,
- Шенгений визийн талаарх бодит зөвлөгөө, аяллын мэдээлэл авах боломжтойгоос гадна
- Эрасмус+ тэтгэлэгт хөтөлбөрийн төгсөгчидтэй уулзаж, тэдний туршлагаас сонсох боломжтой юм.
Мөн тайзнаа бүтэн өдрийн турш үргэлжлэх соёл урлагийн хөтөлбөр таныг хүлээж байгаа аж.