Нийслэл “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн 79 хувийн хувьцааг эзэмшиж эхэллээ

Бэрхшээлдээ шантарч, гутралгүй, чөлөөтэй сэтгэж чаддагтаа талархдаг тухайгаа Гашуун яриа нэвтрүүлэгт ярьж байсан М.Оюут зорилгоо биелүүлж анхны бүтээлээрээ номын баярт оролцож байна. Тэрээр “Амьдралд хүрэх галт тэрэг” шүлгийн номоо туулж буй амьдрал, хүсэл мөрөөдөл дээрээ тулгуурлан бүтээжээ.
Энэ талаар ярихдаа, “Анхны бүтээлээрээ номын баярт оролцож байгаадаа маш их баяртай байна. Номоо 15 мянган төгрөгөөр худалдаалж байгаа. Номыг маань худалдан авахыг хүсвэл Төв номын сангийн асраас ирж аваарай.
Өглөөнөөс хойш хүмүүс их ирсэн. Ажлаа тарж ирээд худалдаж авах байх гэж найдаж байна. Би номын баярт гурван өдөр байна. Надтай хамтарч байгаа Төв номын сангийн хамт олонд баярлалаа гэж хэлье” гэлээ.