
“Их уншъя” уриатай номын баяр гурван өдөр хүртэл үргэлжилнэ. Бид энэ удаа зохиолч Б.Отгонтуяаг онцолж, бүтээлийнх нь талаар тодрууллаа. Тэргэнцэртэй охины адал явдлаар дамжуулж, хүүхэд бүр тэгш эрхтэй гэх агуулгыг багачуудад түгээж чадсан тэр бүтээлүүдээ 20-30 хувь хямдруулжээ.
Тэрээр, “Миний хувьд хоёр дахь удаагаа номын баярт оролцож байна. Би бага насны хүүхдүүдэд зориулан гурван ном бүтээсэн. Нас насны хүүхдүүдэд зориулсан ном байгаа. Номын дэлгүүрийн үнээс 20-30 хувь хямдарсан үнээр худалдаалж байна гэдгээ онцолж хэлмээр байна. Хүүхдийн баярт зориулж байгууллагуудад олон тоогоор худалдан авах боломжтой. Манай асар “Шидэт байшин, шидэт жагсаал” гэдэг нэртэй. Өнөөдөр болж буй жагсаалыг дэмжиж, уялдуулан ийн нэрлэсэн. Талбайн баруун талд Богд таурын урд талд байрлаж байна. Та бүхэнд баярлалаа. Ирж худалдан авалт хийгээрэй гэж хүсье. Манай фэйсбүүк хуудас “Од Сар Нар гурав” гэсэн нэртэй байгаа. Та бүхэн пэйж рүү маань чат бичиж болно. Мөн захиалга авахад бэлэн байна” гэлээ.