
Сүхбаатар дүүргийн VIII хорооны нутаг дэвсгэрт байрлах 3150 ам.метр талбайг 5-р сарын 21-ний лхагва гарагийн 11.00 цагт нээлттэй дуудлага худалдаагаар зарахаар төлөвлөж байгаа талаар хотын дарга Х.Нямбаатар хэллээ.
Мөн Дашчойлин хийдийн ард, Гаалийн ерөнхий газрын хажууд байрлалтай, хуучнаар Эмийн үйлдвэрийн барилгыг акталж, газрыг чөлөөлж, цэвэрлэсэн. Энэ талбайд 12-оос дээш өндөртэй, үйлчилгээний газар, орон сууц, оффисын зориулалтын барилга барих боломжтойгоор төлөвлөсөн. Ус, дулаан хангамж, ариутгах татуурга зэрэг техникийн нөхцөлүүд нь шийдэгдсэн.
Барилгын салбарт бизнес эрхлэгч иргэн, ААН-үүдийг өргөнөөр оролцохыг урьж байна. Шаардлагатай мэдээллийг Нийслэлийн газрын албаны вэб сайт болон 77771285, 80771285 утсаар холбогдож, дэлгэрэнгүй мэдээлэл авч болно.
Энэ дашрамд хэлэхэд, ирэх 7 хоногт хуучнаар ”Нарны титэм” гэх гурван давхар обьектыг нээлттэй дуудлагаар худалдана. Танилцуулгыг ирэх долоо хоногт хийнэ.
Бид өнгөрсөн хугацаанд нийслэлээс алдагдсан олон өмчийг буцааж авсан. Тэдгээр өмчийг үе шаттайгаар нээлттэй дуудлага худалдаагаар худалдана. Дуудлагаар худалдах газрыг танилцуулж, газар дээрээс нь лайв хийнэ гэв.