10 дугаар хорооллоос Андууд хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ

Дорнод аймгийн цагдаагийн байгууллагад тавдугаар сарын 14-ний 01 цаг 40 минутад “Дорнод аймгийн бүсийн оношилгооны эрүүл мэндийн төвийн эрчимт эмчилгээний тасагт нохойд хазуулсан хүүхэд ирсэн” гэх мэдээлэл бүртгэгджээ.
Улмаар дуудлага мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад нэг настай, эрэгтэй “Н” нь тавдугаар сарын 13-ний өдрийн 22 цагийн орчимд уяатай байсан нохойд ойртож, шилэн хүзүү хэсэгтээ хазуулж, эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа ба уг хэргийг Дорнод аймгийн цагдаагийн газар үргэлжлүүлэн шалгаж байна.