
Өнөөдөр болох үйл явдал
9:00 цагт: Онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагуудад зориулсан кибер аюулгүй байдлын сургалт МҮХАҮТ-д болно. Холбогдох утас: 88813754
11:00 цагт: “Ажилтай өрх-Аз жаргалтай гэр бүл” өдөрлөг Д.Сүхбаатарын талбайд болно.
11:30 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цэргийн одон медаль гардуулна.
-BEST OF KHUSUGTUN” пянзны нээлтийн тоглолт УДБЭТ-ын тайзнаа болно.
-“Амьд ертөнцийн спектр” сэдэвт биологийн тусгай үзэсгэлэн Чингис хаан Үндэсний музейд 6 дугаар сарын 1-нийг хүртэл үргэлжилж байна.
-Монголын мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын холбоо хамтран 6 дугаар сарыг дуустал Яармаг дахь “IC Park”-т 60 хоногийн турш ойжуулалт, цэцэрлэгжүүлэлтийн “Модлог гарден экспо” үзэсгэлэн худалдаа зохион байгуулна.
Орон нутагт:
-Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд бүх нийтээр мод тарина.
-Сэлэнгэ аймгийн Нийтийн номын сангаас Үндэсний бичиг, соёл номын өдрүүдийг угтан бүх насны иргэдийн дунд Мийм бүтээх цахим уралдааныг 5 дугаар сарын 1-20-ныг хүртэл зарлалаа.
Хилийн чанадад:
-АНЭУ-ын Аль-Айн хотод шатрын насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 6-16-нд болно. Тус тэмцээнд Монголын шатарчид оролцоно.
-Чехийн Үндэсний музейд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэн 6 дугаар сарын 22-ныг хүртэл гарч байна.