Тахилтын уулзвараас “Найрамдал” зуслан чиглэлийн авто замыг шинэчилж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүүгийн тансаглалаас үүдэлтэй олон нийт бухимдаж, орлогоо нотлохыг шаардаж буй. Тэгвэл өнөөдөр залуус нэгдэн Чингисийн талбайд тайван жагсаал хийхээр цуглаж эхэллээ.
Жагсагчид:
- Залуус органикаар нэгдэж байгаа учраас жагсаалд оролцож байна. Маш олон хүн Ерөнхий сайдын талаар ярьж байна шүү дээ. Үнэндээ бид төлсөн татварынхаа хэмжээнд эрхээ эдэлж амьдармаар байгаа. Бидний болон бидний аав ээжийн хөдөлмөрлөсөн мөнгийг цацаж байгаа нь байж боломжгүй асуудал. Солонгост л гэхэд эхнэр нь брэндийн цүнх хэрэглэсэн ерөнхийлөгч огцорч байсан. Харин манайд арай хэтэрхий байна. Эрх баригчийн 20 настай хүү тийм тансаг хэрэглээтэй байна гэдэг ардчилсан шударга явдал биш.
- Товчхондоо огцрох цаг нь болсон л гэж үзэж байна.
- Энэ хүн зургаан жил ажилласан. Ажлаа мэдэхгүй залуу хүн биш. Энэ хугацаанд маш олон өөрчлөлт хийж болох байсан. Харамсалтай нь юу ч өөрчлөгдсөнгүй.
Жагсаалд нэгдсэн иргэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцрох цаг болсон гэж үзэн дараах найман үндэслэлийг гаргажээ.
- Инфляц, үнийн өсөлтийн эсрэг үр дүнтэй тэмцэж чадаагүй.
- Ажилгүйдэл, ядуурал буураагүй.
- Түүхэнд байгаагүй өндөр төсөв баталсан ч төсвийн зарцуулалт ил тод бус байна.
- Хамтарсан Засгийн газар байгуулснаар сөрөг хүчний үүрэг алдагдсан.
- Ардчилалын индексээр Сонгуулийн автократ ангилалд шилжсэн. “DEMOCRACY REPORT 2025” тайланд дурдсанаар 2024 оны байдлаар 45 орон автократ дэглэмд шилжиж байгаа бөгөөд эдгээрийн нэг нь Монгол улс юм.
- Хэвлэлийн эрх чөлөө хумигдсан. Олон нийтийг санаатайгаар талцуулах, хагаралдуулах зорилготой зохион байгуулалттай худал мэдээлэл түгээх болсон.
- УИХ-ын гишүүн Ж.Баярмаад Ерөнхий сайдын гаргасан зохисгүй хандлага нь эмэгтэйчүүдийн эрх, парламентын соёлд ноцтойгоор халдсан гэж олон нийт, улс төрийн хүрээнд хүчтэй шүүмжлэл дагуулсан.
- Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэнгийн тансаг хэрэглээний эх үүсвэр тодорхойгүй. Ерөнхий сайд Оюун-Эрдэнийн хүү, түүний найз бүсгүйн хэрэглээ нь албан ёсны орлоготой нийцэхгүй байгаа зэрэг нь Ерөнхий Сайдыг огцруулах хангалттай үндэслэл гэж үзэж байн