
Хоёр жил тутамд зохион байгуулдаг хөнгөн атлетикийн ДАШТ Японы Токио хотноо есдүгээр сарын 13-21-нд болно.
Энэхүү тэмцээнд зөвхөн оролцох стандарт биелүүлсэн болон Дэлхийн хөнгөн атлетикийн холбооны чансаагаар тодорхой квотод багтсан тамирчид л оролцох боломжтой. Манай улсаас гавьяат тамирчин Б.Сэр-Од марафон гүйлтийн төрөлд оролцох эрхээ хамгийн түрүүнд авчээ. Энэ төрөлд оролцох стандарт нь 2:06:30 цагийн үзүүлэлт бөгөөд дэлхийн чансааны эхний 100 тамирчин оролцох квоттой.
Харин Дэлхийн хөнгөн атлетикийн холбооноос ДАШТ-д оролцох тамирчдын нэрийг жагсаасан бөгөөд эрэгтэй марафон гүйлтийн төрөлд гавьяат тамирчин Б.Сэр-Од 66 дугаа эрэмбэлэгдсэнээр Токиод уралдах эрхтэй болсон байна.
Өдгөө 44 нас хүрч буй тэрбээр зургаан олимпод марафон гүйлтийн төрлөөр оролцсон цор ганц тамирчин юм.