
Говийн бүсийн буюу Дорноговь, Дундговь, Өмнөговь, Говьсүмбэр дөрвөн аймгийн залуус анхдугаар чуулгандаа зорин очиж дуу хоолойгоо хүргэлээ. Тэр дундаа Говийн бүсийн зөвлөл анхдугаар чуулгантай дөрөө харшуулан өрхийн үйлдвэрлэл, жижиг дунд бизнес эрхлэгч, нутгийн брэндээ гар үйлдвдэрлэлээр бүтээж, бизнес болгож чадсан залуу хосын төлөөлөл Дорнын говийг зорин ирсэн байлаа.
Мал аж ахуй, нүүдэлчин соёлоо түүчээлэн үргэлжлүүлэхийн чацуу малын гаралтай түүхий эдээ бизнес болгосон залуусын төлөөлөл Дундговь аймгийн Сайнцагаан сумын Наран багийн малчин залуу гэр бүлийн хостой бид цөөн хором ярилцлаа.
Наран багийн залуу малчин н.Дамдинцэрэн, н.Отгончимэг нарын хувьд сум орон нутагтаа малаа маллахын зэрэгцээ өрхийн үйлдвэрлэл эрхлэн сур, нэхийгээ өөрсдийн гараар элдэн, хийж болох л бүх л бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн худалдаанд гаргаад багагүй хугацааг үджээ. Тэдний хувьд залуу, ахмад гэлтгүй хүн бүр л тасралтгүй хөдөлмөрлөж чадвал сум, орон нутагтаа сайн сайхан амжилттай амьдрах боломж нь бүрэн байна. Хамгийн гол нь залуу улс өөрсдийн хийж чадах хэмжээнд өрхийн үйлдвэрлэл эрхлэн, нутгийн брэнд бүтээгдэхүүнээ зах зээлд гаргахын сацуу зориод зүтгээд хийвэл бүх л ажил бүтэмжтэй байдаг гэдгийг ярьж байлаа.
-Дундговь аймгийн Сайнцагаан сумын малчин залуу гэр бүл өрхийн үйлдвэрлэгч тэр дундаа одоо мал аж ахуйгаа мөн нүүдэлчин ахуйгаа үргэлжлүүлэн нутагтаа малчин сайхан залуу гэр бүл.
Малчин ахуйгаа үргэлжлүүлэхийн хажуугаар одоо сур, нэхийгээ элдэж хазаар, ногт болон яг энэ малч ахуйн эдлэл хэрэглэлүүдийг гар үйлдвэрлэлээр бэлтгэж худалдаанд гаргадаг.
Ингээд залуу малчин гэр бүлтэй уулзуулъя.
-За сайн байна уу? Өөрийгөө танилцуулаач?
-Сайн байна уу? Намайг Отгончимэг гэдэг. Дундговь аймгийн Сайнцагаан сумын Наран багийн залуу малчин гэр бүл байна аа.
-За сайн байна уу?
-Сайн байна уу? Дундговь аймгийн Сайнцагаан сумын Наран багийн залуу малчин Дамдинцэрэн байна.
-Малчин ахуйгаа хөдөө нутагтаа за жинхэнэ бууриа сахиж үлдэж байгаа ийм залуу хос гэр бүл сайхан сайхан.
Малчин ахуйгаа үргэлжлүүлэхийн хажуугаар өрхийн үйлдвэрлэл эрхэлдэг надад бас маш сонирхолтой санагдлаа. Хэдий хэр хугацаанд нэг бүтээгдэхүүн одоо жишээ нь энэ ногтыг үйлдвэрлэхэд сураа элдээд, бэлтгэхэд хугацааны хувьд хэдий хэр хугацаа шаардагдаж байна?
-Ер нь бол сураар хийж болох бүх зүйлийг л хийж байгаа. Тэгээд бид 2 өөрсдөө гар аргаар сураа элддэг, сураа элдээд, тэгээд л бас эвэр эдлэл хийдэг, модон эдлэл хийдэг.
-Нутаг орондоо малч ахуйгаа үргэлжлүүлэхийн хажуугаар одоо яг өрхийн үйлдвэрлэл, гар урлал, за сур өөрсдөө гараараа элддэг гэж байна шүү дээ? Энэ бол бас нэлээн их хугацаа, цаг хугацааны хувьд их хөдөлмөр шаарддаг байх?
-Тийм тийм. Одоо нэг үхрийн ширийг яг боловсруулаад, яг бүтээгдэхүүн болгоход чинь бас сар гаран 2 сарын хугацаа бараг орно. Тэгээд ер нь хугацаа их шаарддаг.
-Ер нь өөрсдөө хөдөлмөрлөөд, чадаж байвал боломж их байдаг. Хөдөө оёж хатгана, суран эдлэлээ хийнэ, их боломжтой байдаг аа.
-Одоо гэргийн хувьд энэ ширдэг өөрөө оёчихдог юм байна. Аль аймаг, сумдаар худалдаанд гаргадаг вэ?
-Тийм. Энэ аяганы уут, тэгээд л дээл хүрмээ ер нь өөрөө яг хийдэг. Ерөнхийдөө захиалга голдуу аваад, Дундговиосоо гадна өөр 21 аймагтаа худалдаалдаг. Захиалга ч авна, бэлэн ч бас худалдаанд гаргадаг. Харин Дундговь аймагтаа. Хөдөө орон нутагтаа амьдрахад боломжтой сайхан. Залуучууд ер нь хөдөлмөрлөж чадаж л байвал боломж зөндөө байгаа гэж харж байна.
-Дамдинцэрэнгийн хувьд танайх 5 хошуу мал маллаж байна уу? Ямар мал голдуу адгуулж, хариулж байна?
-Ер нь адуу, тэгээд л бага малтай даа. Одоо 3 хошуу малтай л гэсэн үг. Одоо өглөө босоод л хонь маландаа явна, тэгээд л хажуугаар нь сураа элдэнэ, юмаа хийнэ, тэгээд ерөнхийдөө бол бараг завгүй л тэгээд л өдөр өнгөрдөг юм даа бид хоёр. Орон нутагт ер нь тэгээд хөдөлмөрлөж чадвал бас амьдрал ер нь дажгүй дээ. Ер нь тэгээд л амьдраад л сайхан явахад. Ер нь хөдөлмөрлөж л чадвал ер нь тэгээд амжилт бас араас дагаад явж байдаг юм.
-Энэ үхрийн эвэр тэгээд үхрийн эврээ гоё цэвэрлэж, янзлаад ийм бүтээгдэхүүн хийдэг. Энэ аяганы уут бол бас шахуургатай. Үхрийн эврэн шахуургатай, тэгээд ингээд аягаа аваад явдаг.
-Нийтдээ хэдэн төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үг вэ?
-Ер нь үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнийхээ хагасыг нь бас авчраагүй байна л даа. Ер нь 80 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн гар урлалаар үйлдвэрлэдэг.
-Малын гаралтай түүхий эдээр бүтээгдэхүүн болгож, бэлтгэн худалдаанд гаргахад боломжгүй биш гэдгийг та бүхэн харуулжээ?
-Малд хаях зүйл бараг байдаггүй. Малын гаралтай түүхий эдээр бодит бүтээгдэхүүн өрхийн хэмжээнд үйлдвэрлэн гаргаснаар бид түүнийхээ ашиг шимийг хүртэж, сум орон нутагтаа орлоготой, ажилтай амьдрах бүрэн боломжтой болчихдог. Мал аж ахуйгаас гадна өрхийн эдийн засгаа тодорхой хэмжээнд эдгээр бүтээгдэхүүний орлогоороо дэмжин амьдардаг.
Ярилцсанд баярлалаа.