
Өрөг.мн сайт Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэн болон түүний найз бүсгүй Ө.Өгөөмөр нарыг орлогоо нотлохыг шаардаж эхэлсэн. Асуудалтай холбоотой өчигдөр Ө.Өгөөмөрийн аав Ч.Өгөөдэйбаатар хэвлэлд ам нээлээ.
Ингэхдээ, “Олон нийтийн сүлжээгээр яригдаж байгаа асуудлыг би гурав хоногийн өмнөөс мэдсэн. Энэ мэдээллээс үүдэлтэй манай гэр бүл болон охины маань сэтгэл санаа маш хүнд байна. Би механикч, зохион бүтээгч мэргэжилтэй. Төгссөнөөсөө хойш хувиараа бизнес эрхлээд өнөөдрийг хүртэл амьдарч байна. Ай эс өү өү ХХК-ийг удирддаг. 27 жил бизнес хийж байгаа. Би өнөөдөр 54 настай. Бусад аавуудын л адил охиноо эрхлүүлж, хүссэнийг нь авч өгнө. Миний охин төрсөн өдрөөрөө хоёр төрлийн цүнх авъя аа гэсэн. Би арван сая төгрөг шилжүүлсэн. Энэ мөнгө нь хүрэхгүй байна гэдэг асуудал ярьсан. Дахиад арван сая төгрөг шилжүүлсэн. Машиныг бол өнгөрсөн жил авч өгсөн. Манай охин О.Тэмүүлэн гэж хүүтэй үерхэж байгаа гэдгийг би нэг сарын өмнө л мэдсэн” гэв.
Охин нь гадаадаар аялж, амралтын газруудад амарч, сүйн бэлгээ гардаж байхад, Ерөнхий сайдын хүү О.Тэмүүлэнтэй үерхэж байгааг нь мэдээгүй гэх. Үүгээр зогсохгүй, цахим хаягаараа шон, фасад, хуучин угаалгын машин тэргүүтэй бараа зардаг Ө.Өгөөгөмөрийн аав Ч.Өгөөдэйбаатар охиноо ингэж эрхлүүлж чадах уу гэх эргэлзээ олны дунд төрөөд байна.
Танилц: Ерөнхий сайдын худын эрхэлдэг бизнес
Ингэхдээ, “Юу юугүй сэвэх юм аа. Бүгд л найз залуу нөхрөөсөө цүнх авдаг. Ерөнхий сайдын бэр гэхээрээ улсын мөнгөөр жаргадаг гэсэн ядмаг бодлоосоо салцгаа” гэсэн юм.
Opendata-д буй Н.Ариунаагийн ХОМ-үүлгийг харьцуулсан 2023 оны мэдээлэлд харагдаж байгаагаар,
- нийт орлого 227.822.000 төгрөг бол,
- гэр бүлийн орлого нь 85.280.000 байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ их сургуульд сураагүй, эрхэлсэн ажилгүй том хүүгийнхээ тансаглалд одоог хүртэл тайлбар өгөөгүй байна. Татвар төлөгчдийн мөнгөөр жаргал эдлээгүй бол орлогоо нотлохыг дахин сануулъя!
О.Тэмүүлэн их, дээд сургуульд сураагүй, тодорхой ажил эрхэлдэггүй
О.Тэмүүлэн нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн гурван хүүгийн хамгийн том нь. Тэрээр 2003 оны хоёрдугаар сарын 22-ны өдөр Хэнтий аймагт төрсөн. 22 настай. 2021 онд Шинэ эрин олон улсын сургуулийг дүүргэжээ. Энэ үедээ Монголын скаутын холбооны Мазаалай бүлгийн даргаар ажиллаж байжээ. Их, дээд сургуульд сураагүй, тодорхой ажил эрхэлдэггүй. Америкийн нэгдсэн улсад Харвардын их сургуулийн хэлний бэлтгэлд хамрагдаж эхэлсэн байна. Эх сурвалж /Graph.mn/