
Өнөөдөр болох үйл явдлын тоймыг танилцуулж байна.
-УИХ дахь МАН, АН-ын бүлгийн хуралдаан болно.
9:00 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Сувилагч тандаа баярлалаа-2025″ зөвлөгөөн Төрийн ордонд болно.
11.30 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүх АШУҮИС-ийн Сувилахуйн сургууль дээр очиж, “Сувилахуйн сургалт” төвийн бүтээн байгуулалтын нээлтэд оролцоно. Холбогдох утас: 91118318
-Олон улсын сувилагчдын өдөр тохиож байна.
-3×3 сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн Д.Сүхбаатарын талбайд үргэлжилж байна.
-“Үндэсний бичиг-Өв соёл” тусгай үзэсгэлэн Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд энэ сарын 12-ныг хүртэл гарч байна.
-“Амьд ертөнцийн спектр” сэдэвт биологийн тусгай үзэсгэлэн Чингис хаан Үндэсний музейд 6 дугаар сарын 1-нийг хүртэл үргэлжилж байна.
-Монголын мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын холбоо хамтран 6 дугаар сарыг дуустал Яармаг дахь “IC Park”-т 60 хоногийн турш ойжуулалт, цэцэрлэгжүүлэлтийн “Модлог гарден экспо” үзэсгэлэн худалдаа зохион байгуулна.
Орон нутагт:
-Сэлэнгэ аймгийн Нийтийн номын сангаас Үндэсний бичиг, соёл номын өдрүүдийг угтан бүх насны иргэдийн дунд Мийм бүтээх цахим уралдааныг 5 дугаар сарын 1-20-ныг хүртэл зарлалаа.
Хилийн чанадад:
-АНЭУ-ын Аль-Айн хотод шатрын насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 6-16-нд болно. Тус тэмцээнд Монголын шатарчид оролцоно.
-Чехийн Үндэсний музейд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэн 6 дугаар сарын 22-ныг хүртэл гарч байна.