
Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Нутгийн хойд хэсгээр сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор +13…+18 градус, Хэнтийн уулархаг нутаг болон Тэрэлж голын хөндийгөөр +16… +21 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +28…+33 градус, бусад нутгаар +20…+25 градус дулаан байна.
УЛААНБААТАР ОРЧМООР: Үүлшинэ. Үдээс хойш бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. +20…+22 градус дулаан байна. Оройдоо сэрүүснэ.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Үдээс хойш бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. +19…+21 градус дулаан байна .Оройдоо сэрүүснэ.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. Сэрүүсэж +16…+18 градус дулаан байна. Оройдоо сэрүүснэ
05 цагт Улаанбаатарт: 12 градус дулаан, харьцангуй чийг 19 хувь, агаарын даралт 855 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурч, орой өснө.