Тэтгэврийн реформ, хөдөлмөр эрхлэлтийн бодлогын шинэчлэлд дэлхийн банктай хамтран ажиллана

Сэлэнгэ аймгийн Мандал суман дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх 433 дугаар хаалттай хорих ангиас өнөөдөр хоригдол оргожээ.
Тэрбээр 25 настай. Эрүүгийн хуулийн 10.1 дэх хэсэгт зааснаар “Хүний амь нас хохироосон” хэрэгт буруутгагдаж, 13 жилийн хорих ялаар 2020 онд шийтгүүлсэн нэгэн аж.
Уг мэдээллийг иргэдэд сэрэмжлүүлэх үүднээс болон эрэн хайх ажиллагааг өргөжүүлэх зорилгоор харьяа байгууллагуудаас цахим сүлжээнд тавиад буй юм.
Хоригдолыг эрэн хайж ажиллагаа үргэлжилж буй бөгөөд одоогоор ахиц гараагүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хорих хоёр ангийн алба хаагчид хоригдлыг эрэн хайж байгаа хэмээжээ.