
Иргэд гудамжинд биш, шийдэл дунд амьдрахыг хүсэж байна
Дөрөвдүгээр сараас эхлэн нийслэлийн нийтийн эзэмшлийн гудамж, талбай, явган хүний замд саад болж, хотын өнгө үзэмжийг алдуулж буй зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэн шилжүүлж эхэлсэн.
Энэхүү шийдвэр сүүлийн хэдэн долоо хоногт олон нийтийн анхаарлын төвд орж, ТҮЦ ажиллуулж амьжиргаагаа залгуулдаг мянга мянган иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсаар байна.
Өнөөдрийн байдлаар 20 орчим иргэн Хүний эрхийн үндэсний комиссын (ХЭҮК) гадна суулт зарлаж, 7 иргэн хугацаагүй өлсгөлөн зарлаад байна.
Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт нийт 1278 ТҮЦ-ийг нүүлгээд байгаа бөгөөд зарим иргэд уг үйл ажиллагааг хүний эрхийн ноцтой зөрчил хэмээн үзэж, ХЭҮК-т гомдол гаргаад байна.
ТҮЦ эрхлэгчид маань ихэвчлэн над шиг энгийн амьдралтай, хөдөлмөрч хүмүүс байдаг. Бид нэгдэж дуу хоолойгоо өргөж, шаардах хэрэгтэй
ТҮЦ эрхлэгч Н.Дугармаа
“Би чинь тэтгэврийн насны хүн. Одоо энэ ТҮЦ-ээ ажиллуулж, үр хүүхдүүддээ чадах ядахаараа нэмэр болохыг л хүсэж явна. Тэтгэврийн мөнгөөр амьдарна гэдэг хэцүү шүү дээ. Харин ажил хөдөлмөр эрхэлж, өдөр бүр босч, өөрийгөө хэрэгтэй хүн гэж мэдрэх нь надад хамгийн чухал. Ойрын ирээдүйгээ би ТҮЦ-ээ ажиллуулж л төсөөлж байна. Гэтэл одоо энэ шийдвэр үргэлжлээд, биднийг гудамжнаас хөөгөөд байвал гэртээ л суухаас өөр аргагүй болно. Гэртээ дэмий хэвтэхийг би хүсэхгүй байна. Ажилтай, орлоготой, хөдөлмөрлөж байж л хүн сэтгэл хангалуун амьдардаг шүү дээ. Энгийн нэг тэтгэвэрт гарсан эмэгтэйн амьдралын зориг, хөдөлмөрийн итгэл ийм л байна. Тэднийг хаяж орхих биш, хамтдаа гарц хайх нь нийтийн засаглалын гол зарчим байх ёстой”
Хотын даргын ТҮЦ хураах шийдвэр урьдчилсан төлөвлөлтгүй, нөхөн олговоргүй, шилжилтийн хугацаа өгөөгүй, шууд ачиж, торгох хэлбэрээр хэрэгжиж байгаагаараа ТҮЦ эрхлэгчдийн эрх, амьжиргааны баталгаанд ноцтойгоор халдсан тул ТҮЦ-ийн худалдаа эрхлэгчид өлсгөлөн зарлаж эхэлсэн гэлээ.
Үүнтэй холбоотойгоор өнөөдөр ХЭҮК-аас албан ёсны мэдээлэл хийлээ.
“Хот хөгжиж болно, гэхдээ бидний орлого, амьдрах орон зайг үгүй хийж болохгүй” хэмээх тэдний бухимдал нь ч бодит шалтгаантай
Ашиг сонирхол нь хөндөгдөж болох хүмүүст бүрэн мэдээлэл өгч мэдээлэх ажлыг ерөнхий байдлаар хийсэн. Хүн тус бүртэй уулзаж санал болгох ажлын, байр түрээслэх зах худалдааны төвийн лангуу болон бусад боломжуудаа танилцуулж яриа хэлэлцээр хийснээ баримтжуулаагүй.
Засаг даргын 2025 оны 2-р сарын 14-ний өдрийн А237-р захирамжийг гардуулан өгч, газар чөлөөлөх ажиллагааны талаар бүрэн мэдээлэл өгөөгүй. ТҮЦ эрхлэгчдийн зүгээс дээд шатны байгууллага шүүхэд хандах гомдол гаргах эрх хязгаарлагдсан байж болзошгүй зэрэг зөрчлүүд тогтоогдсон. ТҮЦ эрхлэгчдийн тавьсан саналыг авч үзэх ёстой. Одоо бол нийслэлийн удирдлагаас авч хэрэгжүүлж байгаа ажлын талаар нийслэлийн холбогдох албаныхантай ярилцах саналыг тавьсан. Хамгийн хэл ам багатай дүүрэг бол Сонгинохайрхан байна. Сая ТҮЦ нүүлгэн шилжүүлэх үеэр хамгийн бага ТҮЦ-ийг нүүлгэсэн байх жишээтэй. Хүний эрхийн зөрчил гарсан дүүрэг гэвэл, Сүхбаатарт 2, Баянзүрх дүүрэг дээр нэг гарсан.
Харамсалтай нь, энэхүү шийдвэр нь урьдчилсан төлөвлөлтгүй, нөхөн олговоргүй, шилжилтийн хугацаа өгөөгүй, шууд ачиж, торгох хэлбэрээр хэрэгжиж байгаагаараа ТҮЦ эрхлэгчдийн эрх, амьжиргааны баталгаанд ноцтойгоор халдсан гэж иргэд үзэж байна.
“Хот хөгжиж болно, гэхдээ бидний орлого, амьдрах орон зайг үгүй хийж болохгүй” хэмээх тэдний бухимдал нь ч бодит шалтгаантай. Ихэнх ТҮЦ эрхлэгчид бага орлоготой, тэтгэврийн насны хүмүүс, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг асарч буй гэр бүлийнхэн, хөдөлмөр эрхлэх боломж хомс нөхцөлд өөрсдийн гараар ажлын байр бий болгосон иргэд байдаг. Хичнээн жижиг ч гэсэн тэд хөдөлмөрлөж, зээлээ төлж, хүүхдийн сургалтын төлбөрийг гаргаж, амьдралаа авч яваа хүмүүс гэдгийг санах ёстой.
- Дүүрэг тус бүр гомдол гаргасан иргэдийг хүлээж авч уулзаж бүх талын зөвшилцөлд хүрэх
- Хүний эрхийн зөрчил гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцох
- Төрийн албан хаагчдыг хүний эрхийн сургалтад суулгах