
“Алт–3″ хөтөлбөрийг хэрэгжүүлэх шийдвэрийг Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар баталсан.
Уг хөтөлбөр эдийн засгийн цоорхойд зогсож, нүүрсний үнийн огцом уналт, зэсийн үнийн төсөөлөөгүй бууралтаас үүдэн улсын төсөвт үүсэх эрсдэлтэй тэрхүү цоорхойг нөхөх “алтан боломж” юм.
Дэлхийн эдийн засаг Трамп тарифтай холбоотой тодорхойгүй байдал, түүхий эдийн зах зээл дээрх үнийн огцом өөрчлөлт, биржүүдийн үнийн уналт гэх мэт олон савлагаа үүссэн.
Манай улсын хувьд уул уурхайн бүтээгдэхүүнээр гол орлогоо бүрдүүлдэг, экспортын орлогын 94% нь энэ салбараас хамааралтай. Яг одоо бол уул уурхайн түүхий эд, бүтээгдэхүүнүүд дунд “гялтайж” байгаа ганц нь алт байна.
Алтны дэлхийн зах зээл дээрх үнэ түүхэн дээд хэмжээ буюу 3200 ам.доллар даваад явчихлаа.
Өнөөдөр Монгол Улсын хувьд алтыг зөвхөнМонголбанк давуу эрхтэйгээр монгол төгрөгөөр худалдаж авдаг. Энэ бол бүрэн хэмжих боломж, дээрээс нь валютын эрэлт нэмэгдсэн үед алтаа валютаар зарах, солих нөөц бүрдүүлэх бүрэн боломжтой хөрвөдөг метал.
Тэгэхээр бид “Алт–3″ хөтөлбөрийг хэрэгжүүлж, дэлхий нийтээрээ тодорхойгүй эдийн засагтай байгаа энэ хүнд үеийг давах, орлогоо нэмэгдүүлэхгол арга юм. Одоо бол хаврын бүтээн байгуулалт, олборлолтын цаг эхэлсэн.
Ийм үед Засгийн газар хурдтай шийдвэр гарган. “Алт-3″ хөтөлбөрийг баталсан нь эдийн засгийн асуудлаа хурдтай шийдэх боломж юм. Харин манай алтны ордууд, компаниуд бэлэн үү гэдэг асуудал бий.
560-аад алтны лиценз олгогдсоны 85% нь шороон орд, үлдсэн нь үндсэн орд
Монгол Улсын хувьд алтны шороон ордууд дуусаж, үндсэн ордуудын олборлолтыг эхлүүлэх шаардлага бий болсон. Засгийн газрын зүгээс үндсэн ордуудыг ашиглахад хууль, эрх зүйн хувьд бүрдүүлэх шаардлага бий.
Үүнийг Засгийн газар, салбарын яамны зүгээс боловсруулан УИХ–аар яаралтай нхэлэлцүүлэх бизээ. Монголбанканд компаниудын тушаах алт өнгөрсөн оны мөн үеэс багассан тухай төв банкны удирдлага хэд хэдэн удаа мэдэгдсэн.
Энэ нь алтны олборлолт хийж буй ордууд болон манай улсын нөөц зэрэгтэй шууд холбоотой. Өнөөдөр л Монголчууд алтан дээр суусан гуйлгачин гэдэг үгээ батлаад хоосон хонох уу? эсвэл байгаа үүцээ хууль, стандартын дагуу баяллгийн эзэн болсон иргэн бүртээ үр өгөөжийг хүртээх замаар ашиглах уу гэдэг сонголтыг хийх цаг иржээ.
Цаашлаад Алт-3 хөтөлбөрийн хүрээнд тусгасан Засгийн газар, Монголбанктай хамтран алтны олборлолт хийж буй компаниудад хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэр олж өгөх асуудал чухал байгаа юм.
Тэгэхээр зээлийн эх үүсвэрийг олж шийдэж өглөө гэхэд эргээд тэр мөнгөө алтаар нь төлүүлээд авчих харилцан уялдаатай эдийн засгаа хамтран аврах, сэргээх ажлыг хэрэгжүүлэх юм. “Алт–3″ хөтөлбөрийн гол амин сүнс бол энэ юм.
Манай улсын тогтоогдсон нөөц багассан. Ийм дахин хайгуул хийх ажлыг Алт-3 хөтөлбөрийн хүрээнд дэмжих аж. Манай улсад 560-аад алтны лиценз олгогдсон. Үүний 85% нь шороон ордных, үлдсэн нь үндсэн ордны лиценз.
Шороон ордны лиценз нь олон байгаа ч гэсэн тэндээс олборлож байгаа алтны хэмжээ 15%-ийг л эзэлдэг. Үлдсэн хэсгийг үндсэн ордоос олборлодог. Үр ашгийн хувьд үүнээс харахад үндсэн ордуудын үйл ажиллагаа, олборлолтыг нэмэгдүүлэх шаардлагатай ч УИХ–ын бүрэн эрхийн асуудлууд руу ордог.
Тиймээс алтны үндсэн ордуудтай холбоотой асуудлыг Засгийн газраас УИХ-аар хэлэлцүүлэхээр бэлтгэж байна.
Ц.Туваан Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд
“Манай салбарт байгаа нэг гаж үзэгдэл нь Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 700 орчим хайгуулын лиценз бий. Гэтэл ашиглалтын лиценз нь 1700 байгаа юм. Зүй нь бол ашиглалтын лицензээсээ хайгуулын лиценз нь 5-6 дахин олон байх учиртай.
Хайгуулын салбарт хөрөнгө оруулалт, үйл ажиллагаа хийгдэж байж тэндээс илэрсэн илэрцүүдээ орд болгох гэдэг энэ процесс явдаг. Харамсалтай нь манайд хайгуулын лиценз олгох асуудлаа сонгууль, улс төртэйгээ хольж, холбоод зогсоочихдог.
Үүнийг цэгцэлж салбарын яамны зүгээс сонгон шалгаруулах талбай зарлах байдлаар гуравдугаар сарын 1-нээс лиценз олгоод эхэлчихсэн”