Төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах хянан шийдвэрлэх ажлаа эхэллээ

Гэрийн тооноор нь үл таних хүн орж бага насны хүүхдийг дээрэмдсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ
Тодруулбал, 2024 оны арваннэгдүгээр сарын 4-ны өдөр Архангай аймгийн нутаг дэвсгэрт “үл таних хүн орж ирээд миний хоолойг боож, гар утсыг минь аваад явчихлаа” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Дуудлага мэдээллийн дагуу мөрдөн шалгах ажиллагааг явуулахад насанд хүрсэн эрэгтэй М нь шунахайн сэдлээр айлын гэрт нь нэвтрэн, насанд хүрээгүй Б-ын биед нь халдаж гар утсыг нь дээрэмдсэн болохыг олж тогтоожээ.
Улмаар мөрдөн шалгах ажиллагааг явуулж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлсэн байна.
Иймд эцэг, эх асран хамгаалагчдад Цагдаагийн байгууллагаас анхааруулахад:
- Хүүхдээ хараа хяналтгүй орхихгүй байх
- Гэртээ байхгүй талаарх мэдээллээ бусдад хэлж мэдэгдэхгүй байх
- Цахим орчин гэрээ эзэнгүй орхисон талаарх мэдээллийг бусдад хуваалцахгүй байхыг сэрэмжлүүлж байна.