Төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах хянан шийдвэрлэх ажлаа эхэллээ

25 дугаар эмийн сангийн уулзварыг оройн цагаар хаана
25 дугаар эмийн сангийн уулзвараас “Гранд плаза”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, асфальт бетоноор хучихаар болсон гэдгийг албаныхан мэдээлэв. Тодруулбал, нийслэлийн Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөөний авто зам шинэчлэлтийн ажлын хүрээнд 25 дугаар эмийн сангийн уулзвараас “Гранд плаза”-ийн уулзвар хүртэлх авто замын хойд хэсгийг тавдугаар сарын 9-ний 22.00 цагаас энэ сарын 10-ны өдрийн 06.00 цагийн хооронд хааж, шинэчлэх аж.
Мөн тавдугаар сарын 10-ны 22.00 цагаас энэ сарын 12-ны өдрийн 06.00 цагийн хооронд авто замын урд хэсгийг хааж, асфальт бетоноор хучна. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.


