
Чингис хааны тухай шинэ цуврал National Geographic суваг дээр гарч эхэллээ
Их Британийн Dash Pictures компанийн бүтээсэн Чингис хааны тухай 6 ангит шинэ цуврал энэ сарын 1-нээс National Geographic сувгаар гарч эхэлжээ.
“Чингис хаан: Монголын нууц товчоо” нэртэй уг цувралд хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн том эзэнт гүрнийг байгуулсан Их хаадын түүхийг цуст тулаан, дэлхийг дамнасан адал явдлаар дүрслэн харуулжээ. Цувралын дундуур түүхчид болон судлаачид өөрсдийн үзэл бодол, тухайн цаг үеийн нийгэм, улс төрийн нөхцөл байдал болон Тэмүүжинийг Монголын эзэнт гүрний хаан болоход нөлөөлсөн хүчин зүйлс зэрэгт хийсэн дүн шинжилгээгээ хуваалцах аж. Багадаа эцгээсээ өнчрөн, юу ч үгүй хоцорсон хүү хэрхэн монголын бүх овгуудыг нэгтгэн, дэлхийг байлдан дагуулсан удирдагч болсныг уг цувралаас үзэж болох юм.
Цувралд ганцхан Чингис хаан бус түүний хүү Өгөөдэй, Өгөөдэй хааны ууган хүү Гүюг, Гүюг хааны үеэл Мөнх хаан болон 1294 онд таалал төгсөж, Их Монгол улсын сүүлчийн хаан болсон Хубилай хааны тухай өгүүлэх юм. Дэлхийн түүхэн дэх хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэг болох Их эзэн Чингис хааны түүхэн замналыг харуулсан, гайхалтай дүрслэл, сонирхолтой өгүүлэмжийг хослуулсан энэхүү цувралыг түүх болон адал явдалд дурлагсад анги алгасалгүй үзэх нь гарцаагүй юм.
“Genghis Khan: The Secret History of Mongols” цувралыг National Geographic сувгаас гадна Disney+, Hulu стриминг үйлчилгээгээр үзэх боломжтой ажээ.



















Эх сурвалж: https://m.imdb.com/title/tt36118991/