Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийг зарцуулах журмыг засгийн газар хэлэлцэхээр боллоо

Өнөө орой 01:00 цагаас Шадивлан зуслангийн авто замаас Петровис ШТС хүртэлх авто замыг хааж, шинэчлэнэ гэдгийг албаныхан мэдээллээ. Тодруулбал, нийслэлийн Чингэлтэй дүүргийн 24-р хороо, Сүхбаатар дүүргийн 15, 17-р хорооны нутаг дэвсгэр, Шадивлан зуслангийн авто замаас Дамбадаржаа хүртэлх авто замыг шинэчлэх аж.
Иймд Шадивлан зуслангийн авто замаас “Петровис” ШТС хүртэлх 2.7 км урт авто замыг асфальт бетоноор хучих ажлыг хийх бөгөөд тус чиглэлийн авто замыг тавдугаар сарын 15-ны 06.00 цагт нээх гэнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.